Нумны эх биеийг бэлтгэхдээ 10-15см диаметртэй хусыг
1.5-2см зузаантайгаар цуулбарлан зvсч бэлтгэнэ.
Мєн 4см єргєнтэй 0.5-0.6мм зузаантай залуу хулс ашиглана. Хулсаа 120см-130см урт тайрч 4-4.5мм зузаантайгаар матах чадвар сайтай хулс ба шулуун ширхэгтэй хус модоор хийдэг. Хулсныхаа 2 талд нь 100мм урттай ац гаргана. Хус модоо маш сайн бэлдэх хэрэгтэй. Учир нь энэ нь эх бие болох учраас сайн бэлдвэл нум нь чанартай сайх гарахад нєлєєлнє.
Гэчрийг эсгэхдээ 35см урт, єргєн нь 4см, зузаан нь 4см хэмжээтэй байна. 10см урттай хэмжиж 35°-ын градусын налуутай зvснэ. 2 талаасаа 25°-ын градусын налуутай зvснэ. Тахир хэсгийн хямсааг арыг дугуй цvvцээр ухаж гаргана. Гэчир ба их биеийг зааснаар хагас дугуй болгон ойлоор цавчин vрэвтэлээр vрж засна. Шар хамрыг эсгvvр модны голд єтгєн цавуугаар нааж сураар ороон модон шаантгаар чангалж 5-7 хоног хатаана.

Нумыг хийхэд хэрэгтэй зvйлийн нэг бол эвэр юм. Эвэрийг зvсэж нумандаа тааруулана гэдэг нь маш хэцvv бєгєєд эвэрээ гэмтээхгvйн тулд маш хинуур байх нь чухал. Эвэр нь хуучираагvй, цуурч элэгдээгvй мєн хэмжээ нь том байх хэрэгтэй. Нумны дотор талын эвэрийг элэг гэж нэрлэдэг.
Нумны элэг (эвэр) бэлтгэхдээ vхэр, хайнаг, янгирын эвэрийг тусгай хавчаараар хавчиж vзvvрийг нь доош харуулж уг талаас нь хєвчтэй монгол хєрєєгєєр зvсэж хєрєєднє. Зvссэн эвэрээ дугуй точилд барьж гичир талдаа 2-3мм, бариул талдаа (шар хамар) 0.9-10мм зузаантайгаар нимгэлнэ. Эвэрээ нэгдvгээр шєрмєс тавьсан нумандаа мод эвэр хоёрын эвийг нь сайн тааруулж наахдаа эвэрийн модонд наах хэсэгтэй хутга шvвгєєр ханан хэрчлээс гаргаж их єтгєн цавуугаар нааж сураар ханалан оррж шаантаглан чангалж 15-20 хоног хатаана.
Дараа нь хоёрдугаар vеийн шєрмєсєє 50% буюу 80 грамм тавина.

Хоёрдугаар ээлжийн шєрмєс тавихдаа мод эвэрийн ирмэгийг бvрэн дарж тавина.
6-8 сарын дараа нумаа хєвчилж гуравдугаар vеийн шєрмєсєє тавина. Энэ шєрмєсийг тэнцvvлэх vеийн шєрмєс гэж нэрлэдэг.
Гуравдугаар ээлжийн шєрмєс нь бариулын хоёр талын матаасыг ижил болгох буюу нумаа хатуу болгох зорилгоор тавина.

 Vхэр, тэмээ, адуу, ан амьтны шилбэний ба зооны шєрмєсийг 11, 12, 1-р саруудад авч давстай усанд 2 хонуулаад сvvдэр газар борцлон хатаана. євлийн улиралд авч  хатаасан шєрмєс уян хатан болж задлахад амархан байдаг.Хатаасан шєрмєсєє тайрдас модон дээр тавьж модон алхаар цохин  задалж, хальснаас нь цэвэрлэж ширхэг бvрээр нь задалж урт богиноор нь ялган багцалж нуманд тавихад бэлтгэн бооно.

Нумны хєвчийг хазгай буухаас хамгаалж хайгуул, хєвчний сум хєєх хvчийг нэмэгдvvлэхийн тулд товх хийж нуманд наадаг. Хайгуулыг хийхдээ (100х40х15 мм) хэмжээтэй эвэр хєрєєдєн авч хуурай ба точилоор засаж ембvv ба саран хэлбэртэй болгож 2 нvхлэж гичирийн эвэр талд нь сатурк ба тэмээний vдээрээр (зvссэн ширээр) бэхлэнэ.
Товх хийхдээ (40х30х15 мм) эвэр ба яс авч нэг талыг нь тэгшилж хайгуулдаа шахаж гичир дээрээ наана. Хєвч ба амгайг тасархаас хамгаалж товхон дээрээ зузаан булигаар наана.
Гуравдугаар ээлжийн шєрмєсийг цуваа их байгаа талд нь зузаан тавьж тэнцvvлнэ. Нумыг эвшээлгэхэд (татахад) хєвч амгайны зангилаатай хэсэг нь 2 талын товхноосоо зэрэг хєндийрч байвал цуваагvй нум гэж хэлдэг. Цуваатай нум доргилт ихтэй байдгаас хєвчний сумаа хєєх хvч мутай байдаг. Нум галжиртай гэдэг нь гичир нь хазгай болсныг хэлдэг. Галжиртай нумны хєвч хайгуулынхаа хажуугаар буувал нум эвдрэх, гараа гэмтээх аюултай.

Монгол нум нь олон vе шаттайгаар хийгддэг. Эхлээд эх биеэ бэлдэнэ.
Эсгvvр нумныхаа их бие шар хамар гэчрийг зааснаар нимгэлж бэлтгээд ар талд нь ус цавууг ээлжлэн тvрхэж халаан модондоо цавуу шингээн бэлтгэнэ.
Цавуугаа давхар тогоо саванд буцалгаж шингэвтэр болгоод, бэлтгэсэн шєрмєснєєсєє богиновтор хэсгийг авч цавуундаа дvрж шингээгээд шар хамарны 2 талд ба гэчрийн хэсэгт тавьж, дараа нь гэчрийн зvvн гар талдаа нєгєє гэчир хvртэл нэгдvгээр vеийн шєрмєс тавина. Бvх шєрмєсний 40% буюу 70 грамм шєрмєс тавина.
    Бариулын хэсэгт хоёр элэгний дунд хагас бєєрєнхий
    800 х 25 х 10 мм–ийн хэмжээтэй эвэрийг завсаргvй суулгаж єтгєн цавуугаар наана. Нумаа 100-120 хоног хатаагаад єрєвтлєєр vрж, єє сэвийг нь авч бариулын хэсгийг
    (16 см) 00 утас ба, цавуутай шєрмєсєєр орооно.
    Бэлэн болсон нумаа зvгшvрvvлэх модонд
    (160см урт, 5см-ийн пєрєєс) залан уяж матийлгана.
    Нумаа хєвчлєхєд бэлтгэж бариулд нь 5-8 см зузаан мод давхарлан уяж хєвчтэй нумтай тєстэй болгож 24 цаг байлгана.
    Гичирийг галжиртай болтол нь засаж vзvvр талаас нь 2.5 см орхиж амгай суух онь гаргана. Онины хэсэгт бас эвэр суулгаж болно.
    Дараа нь нумаа хєвчилж аажим аажмаар татаж эвшээлгэж дасган эрvvнд хvртэл татна.

Нум сумыг хийхэд орох материалууд:

  • Хус мод
  • Аргал, янгирын эвэр
  • Vхэр, тэмээ, адуу, зээрийн шилбэний ба зооны шєрмєс
  • Монголчуудын уламжлалт аргаар vхрийн духны, шилбэний, годны  ширийг жижиг загастай хольж олон цагаар чанаж, vс ба бусад хогийг 2-4 давхар марлаар шvvж дахин дахин буцалгаж бэлдэнэ. Цавууг 68-72 цаг давхар тогоонд чанаж бэлтгэдэг. Ингэвэл сайн нягтарч чанартай болдог.
  • Хусан банз: Vvнийг усанд хийж давирхайг нь аваад 1 жил сvvдэр газар хатаагаад шар хамар, хичирийг хийнэ.
  • Хус модны хальс vйс: Нумны шєрмєс тавьсан арыг єнгєлєн цавуудан нааж усан будгаар хээлээд, 2 давхар єнгєгvй лакаар лакдаж хатаана.
  • Могой болон загасны арьс: Нумны хичирийг бvрнэ. (Тvvнийгээ ногоон єнгєєр будна )
  • Ямааны эвэрийг vзvvр талаас нь 4-5 см авч бэлтгэн нумны хичирийн амгайвчны онинд суулгана. Vvнийг ясан онитой нум гэнэ.
  • Дотуур давхар эрчтэй, сунадаггvй мяндсан утсаар хєвч орооно.
  • Элдсэн хар сурыг хайгуулын уяанд хэрэглэнэ.
  • Vхэр, адуу, тэмээний ширний дотор шар хальс, гадна талын хар хєрсийг хусаж, хагас шvvдэн хатааж 1-1.5 см зvсэж аман хvзvv зангидана.
  • Сумыг нарс, хулс, улиас зэрэг модоор хийнэ.
  • Сумны хатигарыг /болцууны арын хэсэг/ хад жимсны модны хальсаар хийнэ.
  • Суманд тас шувууны хатуу єд мєн ясан булцуу, зэвтэй хушуу орно.
Сумыг онь, vvсгэр, vvсгэрийн єд, vvсгэрийн хатгирийн хэсэг/урд талын будагтай/, vvсгэрийн их бие, болцуу, болцууны тав гэж ангилна.
Сумны vvсгэр нь 70-90см-ийн урттай байна. Онь нь нумны хєвчийн онь хэсэгт сууж нумны бvхэл биед дамжуулснаар сум ширvvн хєдєлгєєнд орох ба энэ vед сумны хойд хэсэгт 3-4 -н талд нь тас шувууны єдийг гуурснаас нь хуулан авч 20мм єндєртэй 15-20см уртаар хайчилж мєсєє 3 ижил зайд (завсар нь) шугам зураас татаж, єдєндєє цавуу тvрхэж сумандаа наана. єд наасан нь агаар єрємдєж эргэлтэнд оруулах vvрэгтэй.
Ингэж эргэснээр сумны хєдєлгєєн жигдэрч хурдсаж єгнє. Ац талдаа 15мм, болцуу талдаа 5мм налуу хайчилж засна. Нэг vvсгэрт дандаа (баруун, зvvн) нэг талын єд наана. Хатгирт хэсэг ба болцууны тах нь сумны онох хэсгийг хєтєлж байгаа юм.